Тайшир сум нь Монгол орны баруун хязгаарт, Хасаг хайрханы өвөр бэлээс Хан Тайширын нурууны ар хормойд, Завхан голын сав дагуу хангай говь хосолсон 391.3 мянган га газар нутагтай, урд талаараа Дэлгэр, баруун талаараа Есөнбулаг, хойд талаараа Жаргалан, зүүн талаараа Завхан аймгийн Цагаанчулуут, Шилүүстэй сумтай хиллэдэг. Сумын төв нь Завхан голын дэнж Цагаан-Олом хэмээх газар Улаанбаатар хотоос 1000 км, аймгийнхаа төвөөс 46 км зайд оршдог.
Бүх нутгийн 65 % нь уулархаг, 20 % нь хээр тал, 12 % нь говь, 0,4% нь ойт хээрийн бүсэд хамаардаг. Нутгийн хамгийн өндөрлөг газар нь Хасагт хайрханы нурууны “Зост-Өндөр” уул далйн төвшнөөс дээш 3311 метрийн өндөрт өргөгдсөн.
Мэдээ оруулсан: 2017-01-26 16:53:39