ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ТАЙШИР СУМ
ЗАРЛАЛ
Тайшир сумын ЗДТГ нь мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан, ня-бо бүртгэлийн программ дээр сайн ажилладаг, чадварлаг нягтлан бодогч ажилд авна.
Байгаль орчны талаар хийсэн ажлын тайлан
Аймгийн БОАЖГ-тай хамтран Гэгээн нуураас Загас барихыг хоргилосон, мөн мөс цөмрөх аюултайг анхааруулсан самбар хийж, Тахилтын ханан болон Хавтгайн өвөрт байршуулсан. Байгаль орчны салбарын тэмдэглэлт өдрүүдийг Тайшир сумын иргэд, хүүхэд багачуудад сургалт сурталчилгаа, танин мэдэхүйн АХА тэмцээн хэлбэрээр зохион байгуулсан. 2016 онд болсон 3 багийн ИНХ-аар 75 иргэнд Зэрлэг амьтдыг хамгаалах талаар богино хэмжээний сургалт хийж, байгаль орчинтой зөв зохистой харьцах болон цоохор ирвэсний амьдарлын талаар өгүүлсэн “Уулын эзэн” киног үзүүлсэн. Сумын төвийн иргэдийн нийтийн мэдээллийн цагаар 38 иргэнд “Хотлоороо зүтгэвэл хоггүй” сэдэвт сургалт хийж, хог цэвэрлэгээний өдөртэй болох тухай сумын Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн А/21 тоот тушаалыг танилцууллаа. Мөн Амьтны тухай хуулийг 195 иргэнд, ойн тухай хуулийг 60 гаруй иргэнд, ашигт малтмалын тухай хууль 70 гаруй иргэнд, хог хаягдлын тухай хуулийг 180 гаруй иргэнд, газрын тухай хуулийг 50 гаруй иргэдэд тус тус хуулийн сурталчилгаа хийж, нийт давхардсан тоогоор 668 иргэдэд сурталчилгаа хийсэн байна. Улсын төсвийн хөрөнгөөр Галуут багийн Таван толгойн хоолойд 1 худаг шинээр гаргасан байна. “Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг зарлах тухай Монгол улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигийн дагуу 2016 оны 06 дугаар сарын 06-наас аймгийн Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран Олон нийтийг хамарсан ажлаар Наадмын талбайг 0.24 га-д зүлэгжүүлэх, цэцэрлэгт хүрээлэнд мод улсах услалтын систем суурилуулах ажлыг 15 хүний бүрэлдэхүүнтэй 7 хоногийн хугацаанд хийсэн. 130 ш улиасны суулгацыг авч 5 байгууллагуудад хуваарилан тариулсан байна. ОНХС-ийн хөрөнгөөр санхүүжиж байгаа “Цэвэр орчин” хөтөлбөрийн хүрээнд ил задгай хог хаягдлыг багасгах зорилгоор 500 мянган төгрөгөөр хог хаягдлыг цуглуулах сав хоёр ширхэгийг хийж, Завхан голын гүүрний орчим, Баян тохойд тус тус байршуулсан. Аймгйин БОАЖГ-ын мэргэжилтүүдтэй хамтран нэн ховор амьтан Аргальд 2016 оны 05 дугаар сарын 20-иор хэвтэр болон идээшилдэг Овоон хар, Илбулгийн нуруу, Дөрвөлжингийн ар тал зэрэг газруудад 20 боодол өвс тавьж биотехникийн арга хэмжээг авч ажилласан. Гэгээн нуурын усны хэмжээ ихсэж далан дээгүүр их хэмжээгээр давсны улмаас загас далан дээгүүр давж, УЦС-аас доош Завхан гол дагуу загас их хэмжээгээр үхэж, мөн Гэгээн нуураас дээш Цахиуртай орчимд хонхор хотгор газар тогтсон усанд байсан загаснууд ус ширгэсний дараа хатаж үхсэн байсан мэдээллийг аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн Г.Олонбаатар болон онцгой байдлын газарт мэдээлсэн. ОНХСХ-өөр 15 сая төгрөгөөр Далан багийн нутагт 10 мянган га талбайд үлийн цагаан оготно устгах ажлын явцад хяналт тавих хяналтын зөвлөлийг Сумын Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 24 өдрийн захирамжаар хяналтын зөвлөл байгуулан 05 дугаар сарын 25 хяналт тавин ажиллаж, 1008 га-д устгал хийсэн байна. Аймгийн тусгай хамгаалалттай түүх соёлын дурсгал бүхий Нарованчин хутагтын туурийн орчимд алтны мэдрэгч тавин газрын гүнээс дархан хүний эртний эдлэл багаж олсон байсныг иргэдийг илэрүүлэн цагдаагийн байгууллагад хүлээлгэн өглөө. Одоо олсон эд зүйл нь сумын музейд байрлаж байна. Мэдээ оруулсан: 2017-02-20 11:31:56