ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ТАЙШИР СУМ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ Тайшир сумын ЗДТГазар Худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тусгасны дагуу Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх “ Жишиг гудамж бий болгож тохижуулах ” ажилд ААНэгжийг бүртгэж байна. ЗДТГазрындарга: П.Ундрах Холбогдох утас: 99041990 97041990 2019.08.26 ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА 2019.08.20 Засаг даргын Тамгын газар нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос Сумын төвийн бохирын шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл хийх ажлыг гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна. Үнийн санал ирүүлэх ажлын зураг, техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно. Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлийг 20000 /хорин мянган/ төгрөгөөр худалдаж авч болно. Үнийн саналыг 2019 оны 08 дугаар сарын 26-ны 15 цагаас өмнө ЗДТГ-ын ТГ-ын даргын өрөөнд хаягаар ирүүлнэ. Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 16 цагт нээнэ. Дотоодны давуу эрх тооцно. Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно. Засаг даргын Тамгын газар ЗДТГ-ын дарга П.Ундрах 99041990, 97041990 ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА 2019.08.19 Засаг даргын Тамгын газар нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос Хүүхдийн цэцэрлэгийн гадна талбайг тоглоомжуулахажлыг гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна. Үнийн санал ирүүлэх ажлын зураг, техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно. Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлийг 20000 /хорин мянган/ төгрөгөөр худалдаж авч болно. Үнийн саналыг 2019 оны 08 дугаар сарын 23-ны 15 цагаас өмнө ЗДТГ-ын ТГ-ын даргын өрөөнд хаягаар ирүүлнэ. Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 16 цагт нээнэ. Дотоодны давуу эрх тооцно. Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно. Засаг даргын Тамгын газар ЗДТГ-ын дарга П.Ундрах 99041990, 97041990
ТАЙШИР СУМЫН ЗАСАГ ДАРГЫН 2016-2020 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР
Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017оны 06 дугаар сарын 22 -ний өдрийн 03 дугаар тогтоолын хавсралт ТАЙШИР СУМЫН ЗАСАГ ДАРГЫН 2016-2020 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР НЭГ. ИРГЭДИЙН ОРОЛЦОО-ЗӨВ ЗАСАГЛАЛ ХОЁР:ДЭД БҮТЦИЙН БОДЛОГО ГУРАВ. БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЧИГЛЭЛЭЭР ДӨРӨВ. ХҮНИЙ ХӨГЖИЛ, НИЙГМИЙН БОДЛОГО 4.1. Боловсролын асуудлаар: 4.2. Соёл, урлагийн чиглэлээр: ТАВ. ГЭР БҮЛ, ХҮН АМ, ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЧИГЛЭЛЭЭР: 5.1. Нийгмийн хамгааллын талаар: 5.2. Гэр бүл, хүн амын хөгжлийн талаар: ЗУРГАА: ЭРҮҮЛ МЭНД, БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ЧИГЛЭЛЭЭР: ДОЛОО: ЭДИЙН ЗАСГИЙН ТОГТВОРТОЙ ӨСӨЛТИЙГ ХАНГАХ ЧИГЛЭЛЭЭР 7.1. Төсөв санхүүгийн талаар: 7.2. Үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний чиглэлээр 7.3. Газар тариалан мал аж ахуйн чиглэлээр: - - - o O o - - - Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 06 дугаар сарын 22 -ний өдрийн 03 дугаар тогтоолын хавсралт ТАЙШИР СУМЫН ЗАСАГ ДАРГЫН 2016-2020 ОНЫ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР 2017.06.14. Цагаан-Олом НЭГ: ИРГЭДИЙН ОРОЛЦОО-ЗӨВ ЗАСАГЛАЛ Зорилт: Төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай, чирэгдэлгүй хүргэж чанар хүртээмжийг сайжруулна. 1. Төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, шуурхай, ил тод нээлттэй, тэгш хүртээмжтэй хүргэх ажлыг шинэ шатанд гаргана. 2. Төрийн албан хаагчдын нэгдсэн сургалт зөвлөгөөнийг жилд 1 удаа хийж хэвшүүлнэ. 3. Төрийн албан хаагчдыг давтан сургалтад хамруулж чадавхжуулна. 4. Төрийн албан хаагчдын ажлын цаг ашиглалтыг сайжруулах зорилгоор гарын хээний цахим бүртгэлтэй болгож, архидан согтуурахтай тэмцэх ажлыг шинэ шатанд гаргаж, төрийн байгууллагуудад тамхигүй орчин бүрдүүлнэ. 5. Авлига, ашиг сонирхлын зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажилд төрийн болон төрийн бус байгууллагын оролцоог нэмэгдүүлж, хуулийн хэрэгжилтийг хангуулна. 6. Хууль тогтоомжийг сурталчлах, иргэд олон нийтэд зориулсан мэдээлэл, сургалт сурталчилгааны ажлыг үр дүнтэй зохион байгуулна. 7. Орон нутгийн тулгамдсан асуудлуудтай холбоотой, хууль тогтоомжоор зохицуулагдаагүй асуудлуудыг шийдвэрлэх журмуудыг батлуулан хэрэгжүүлнэ. 8. Эрх зүйн туслалцааны танхимыг байгуулж, иргэдэд хууль зүйн зөвлөгөө мэдээллээр үйлчилнэ. 9. Иргэдийн санал хүсэлтийг сонсох нээлттэй утсыг ажиллуулж, санал хүсэлтийг шийдвэрлэх ажлыг зохион байгуулж, хариу мэдээлдэг системд шилжинэ. 10. Дотоод хяналтын нэгжийг шинэчлэн байгуулж, төлөвлөгөөт хяналт шалгалтыг улирал тутам зохион байгуулна. 11. “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах зөвлөл байгуулж ажиллуулна. 12. Хүний эрхийг хамгаалах зөвлөлийг байгуулж, хүний эрхийн мэдлэг олгох сургалт, сурталчилгааны ажлын үр нөлөөг нэмэгдүүлнэ. 13. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийг байгуулж ажиллуулна. 14. Төрийн зарим чиг үүргийг ТББ-аар гэрээгээр гүйцэтгүүлэх ажлыг хэрэгжүүлж, хамтын ажиллагааг сайжруулна. 15. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны стандартыг мөрдөж, иргэд аж ахуй нэгж байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдол мэдээллийг хуулийн хугацаанд шуурхай шалгаж шийдвэрлэнэ. 16. ГХУС ажлыг сайжруулж, малын хулгайтай тэмцэх бүлгийг баг бүрт шинэчилсэн зохион байгуулалтанд оруулна. 17. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн хэрэгжилтийг хангаж, хамтарсан баг байгуулж ажиллуулна. 18. Сумын төвийн гол гудамж талбайг камержуулах асуудлыг шийдвэрлэнэ. 19. Сум орон нутагт ажиллаж буй хэсгийн төлөөлөгч цагдаа нарыг мотоциклоор хангана. 20. Архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр согтуурлын зэрэг тогтоох багаж /драгер/-тай болгоно. 21. Мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, төсөвт байгууллагуудын цахим мэдээллийн аюулгүй байдлыг хангахад анхаарна. 22. Цэргийн дайчилгааны төлөвлөгөөг шинэчилж, орон нутгийн цэргийн зохион байгуулалтыг сайжруулж, томилгоот бүрэлдэхүүнийг тодорхой болгоно. 23. Цэргийн үүрэгтний бие бялдар, эрүүл мэнд боловсролын түвшинг дээшлүүлж, цэргийн хяналтын тоог бүрэн биелүүлнэ. 24. Гамшгийн бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд гамшгийн эрсэдлийн сан байгуулж, мэргэжлийн ангийг багаж техникээр хангах ажлыг зохион байгуулна. 25. Улсын дайчилгааны даалгаврыг биелүүлэх асуудлаар ААНБ-тай гэрээ байгуулж эзэнжүүлнэ. 26. Цагдаагийн кабоныг төвлөрсөн халаалтанд холбож, гадна орчны тохижилтыг сайжруулна. 27. Багийн төвийг тохижуулж, багийн удирдлагуудыг ажиллах нөхцлөөр хангана. 28. Багийн дарга, нарын унааны асуудлыг шийдвэрлүүлнэ. 29. ЗДТГ-ын автомашины парк шинэчлэлтийг хийнэ. ХОЁР:ДЭД БҮТЦИЙН БОДЛОГО Зорилт: Газрын харилцааг оновчтой зохион байгуулах замаар дэд бүтцийг хөгжүүлж, төв суурингийн тохижилтыг сайжруулна. 1. Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, мөрдөнө. 2. Багийн хурлаар өвөлжөө хаваржааны бүс нутгийн заагийг шинэчлэн тогтоож, мөрдөх журам гаргаж хэрэгжүүлнэ. 3. Хил залгаа сумдтай хамтарч, хилийн цэсийг тодотгож, солбилцлыг нарийвчлан тогтоож, тэмдэгжүүлнэ. 4. Газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулах ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлж, өмчлүүлэх, ашиглуулах, эзэмшүүлэх үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгоно. 5. Иргэдэд газраа эдийн засгийн эргэлтэд оруулах талаар мэдлэг олгож, хуулийн хугацаанд багтааж газар өмчлөх иргэдийн тоог нэмэгдүүлж, эрхийг баталгаажуулах асуудлыг шуурхай шийдвэрлэнэ. 6. Үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдэд газар эзэмшүүлэх асуудлыг чирэгдэлгүй, шуурхай шийдвэрлэнэ. 7. Цаг уурын автомат станцтай болох асуудлыг шийдвэрлэнэ. 8. Сумын бүх нутаг дэвсгэрт үүрэн холбооны сүлжээг сайжруулна. 9. Алтай - Тайширыг холбосон сайжруулсан шороон замтай болох асуудлыг шийдвэрлэнэ. 10. Гудамж талбай, явган замын тохижилтыг сайжруулна. 11. Ч.Лодойдамбын 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын үр дүнтэй зохион байгуулж, Ч. Лодойдамбын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнг засварлаж, тохижуулна. 12. Гудамжны гэрэлтүүлгийг засварыг хийж, иргэдийн ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлнэ. 13. Төв суурингийн иргэдийн ундны усны эрүүл ахуйн стандартыг бүрэн хангуулна. 14. Дэд станцаас моторын байр хүртэлх төв магистрал шугамыг шинэчилнэ. 15. Тайширын усан цахилгаан станцтай хоршин ажиллах нар, салхины цахилгаан станцыг шинээр барьж ашиглалтанд оруулах ажлыг судалж, шийдвэрлүүлнэ. 16. Сумын төвийг орчин үеийн дэвшилтэт технологи бүхий халаалт, цэвэр бохир усны нэгдсэн системтэй болох асуудлыг судалж шийдвэрлэнэ. 17. Халуун усны үйлчилгээ сайжруулж, тоног төхөөрөмжийг шинэчилнэ. 18. Сумын төвийн интернетийн хурдыг сайжруулах, хүн бүрийг утасгүй интернетийн үйлчилгээ авах боломжоор хангах зорилгоор өндөр хүчин чадлын вайрлс суурилуулна. 19. Сум орон нутгийн мэдээ мэдээллийг нэвтрүүлэх радио телевизийн үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллана. ГУРАВ. БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЧИГЛЭЛЭЭР Зорилт: Аялал жуулчлалыг хөгжлөөр аймагтаа тэргүүлж, ногоон хөгжлийг дэмжиж, хүн амыг эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлнэ. 1. Байгууллага ААНБ, иргэдийг хуулийн дагуу ойжуулах цэцэрлэгжүүлэх ажилд дайчлан оролцуулах замаар ногоон байгууллага, ногоон хашаа ногоон сум болох аян өрнүүлж, жил бүр дүгнэж, урамшуулдаг тогтолцоонд шилжинэ. 2. Жил бүр байгальд ээлтэй өрх, хамт олныг шалгаруулах журам боловсруулж, хэрэгжүүлнэ. 3. Ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх хүрээнд хөтөлбөр хэрэгжих 4 жилийн хугацаанд 10000 мод тарьж ургуулна. 4. Байгаль хамгаалагчдыг улирлын хуваариар хамгаалалтанд авах шаардлагатай бүс нутагт суурьшиж ажиллах боломж нөхцлөөр хангана. 5. Завхан гол-Хяргас нуурын сав газартай хамтарч усны менежментийн төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлнэ. 6. “Тогтвортой хөгжлийн боловсрол” хөтөлбөрийн хүрээнд тавьсан байгаль хамгаалах зорилтуудыг хэрэгжүүлнэ. 7. Байгальд ээлтэй амьдрах ухааны хичээл, сургалтыг боловсролын байгууллагатай хамтарч зохион байгуулна. 8. Үүлэнд зориудаар нөлөөлж, хур тунадас оруулах тоног төхөөрөмжтэй болох асуудлыг шийдвэрлэнэ. 9. Орон нутгийн уул овооны тахилга үйлдэх, байгаль дэлхийгээ хамгаалах талаар иргэдийн санаачлагыг дэмжинэ. 10. Орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг нэмэгдүүлнэ. 11. Хог хаягдлын менежментийн төлөвлөгөөг боловсруулж, “Цэвэр сум” хөдөлгөөн өрнүүлж, хамтдаа эрүүл амьдрах орчныг бүрдүүлнэ. 12. Хогийн цэгт хүргэж байгаа хог хаягдлыг судалгааг гаргаж, төвлөрсөн хогийн цэгт зоган татаж, хогийн эзлэх талбайг хумьж багасгана. 13. Галуут багийн нутагт аймгийн төвөөс тархдаг хогны асуудлыг шийдвэрлэнэ. 14. Ховор ан амьтан, түүх соёлын дурсгалт газрын хамгаалалтыг сайжруулна. 15. Гэгээн нуурын загасны нөөцийг тогтоож, загас агнуурын асуудлыг шийдвэрлэнэ. 16. Ховор ан амьтны тооллогыг орчин үеийн багаж ашиглан хийлгэж, нөөцийг тогтооно. 17. Гэгээн нуурыг түшиглэн мөсний спорт, өвлийн аялал жуулчлалыг түлхүү хөгжүүлнэ. 18. Аялал жуулчлалын жишиг баазтай болж, жуулчдын тоог нэмэгдүүлнэ. 19. Сумын түүх соёлын дурсгалт газруудыг сурталчлах, бэлэг дурсгалын зүйлсийг үйлдвэрлэх санаачлагыг дэмжинэ. 20. Гэгээн нуур Завхан гол, Хомбого толгой, Сэнжин хад зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудыг сурталчлах баримтат кино, шторкийг мэргэжлийн түвшинд хийлгэнэ. 21. Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдтэй нийгмийн хариуцлагын гэрээ байгуулж, үйл ажиллагаанд нь тогтмол хяналт тавьж ажиллана. 22. Эвдэрсэн газруудад нөхөн сэргээлт хийлгэнэ. 23. Иргэн бүр байгаль орчны талаарх зөрчлийг мэдээлэгч, байгаль орчноо хамгаалагч байх үзлийг төлөвшүүлэхэд анхаарч, иргэд, байгаль хамгаалах нөхөрлөлийг урамшуулах тогтолцоог бүрдүүлнэ. ДӨРӨВ. ХҮНИЙ ХӨГЖИЛ, НИЙГМИЙН БОДЛОГО 4.1. Боловсролын асуудлаар: Зорилт: Сургуулийн өмнөх болон бага, суурь боловсролын хамран сургалт, сургалтын чанарыг нэмэгдүүлж, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэн, боловсролын үйлчилгээг тэгш, хүртээмжтэй хүргэнэ. 1. Сургуулийн бүтэц, хэв шинжийг өөрчлөн, хүүхдийн тоог нэмэгдүүлнэ. 2. Гүнзгийрүүлсэн сургалтын хэлбэр болон боловсролын салбар дахь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг бүхий л талаар дэмжин ажиллана. 3. Сургалтын чанарыг сайжруулах дэд хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. 4. Шилдэг сурагчдыг дэмжих замаар орон нутагт хэрэгцээтэй, чадварлаг боловсон хүчний нөөц бүрдүүлэх бодлого баримталж ажиллана. 5. Хими, физик, математикийн лабораторитой болж, туршилтанд ашиглах техник хэрэгсэл, урвалж, бодисоор хангана. 6. Хөрвөх чадвартай багш бэлтгэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. 7. Улс, бүс, аймгийн төрөлжсөн олимпиад, багшийн ур чадварын уралдаанд амжилттай оролцсон, ЭЕШ-д сурагчид нь өндөр оноо авсан багш, суралцагчийн оюуны үнэлэмжийг урамшуулдаг журам боловсруулж хэрэгжүүлнэ. 8. Байрын багштай болох асуудлыг шийдвэрлэнэ. 9. Насан туршийн боловсролын чанар хүртээмжийг дээшлүүлнэ. 10. Цэцэрлэгийг багш, хүүхэд хөгжлийн төвтэй болгож, сургалтанд ашиглах үндэсний тоглоом наадгайгаар хангана. 11. Хүүхдийн цэцэрлэгийн гадна тоглоомын талбайг байгуулж, тоглоомжуулах аян зохион байгуулна. 12. Хүүхдийн цэцэрлэгийн барилгыг ашиглалтанд оруулна. 13. Сургууль, Цэцэрлэгийн зөөлөн эдлэлийг бүрэн шинэчилнэ. 14. Сургуулийн дээврийг шувуун нуруутай болгож, хичээлийн байрыг их засварт оруулна. 15. Сургууль, цэцэрлэгийг боловсон жорлонтой болох асуудлыг шийдвэрлэнэ. 16. Сургуулийн дотуур байр, гал тогооны барилгыг засварлах, шинэчлэх асуудлыг шийдвэрлэнэ. 17. Дотуур байрыг гэрийн нөхцөлд ойртуулж, хүүхдийн амьдрах орчныг сайжруулна. 18. Цэцэрлэг, ЕБС-ийг камержуулж, хичээл сургалтын явцыг хянах боломжоор хангана. 19. Сургуулийн гадна, дотно талын тохижилтийг сайжруулна. 4.2. Соёл, урлагийн чиглэлээр: Зорилт: Соёл урлагийн салбарын хүний нөөцийг чадавхжуулж, үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэн, орон нутгийн онцлогийг илэрхийлсэн соёлын үйлдвэрлэл, үйлчилгээг бий болгоно. 1. Соёлын төвийн менежментийг сайжруулж, орчин үеийн хөгжим, гэрэлтүүлэг, техник хэрэгслээр бүрэн хангана. 2. Ардын зураач Б.Шарав, эрдэмтэн зохиолч Ч.Лодойдамбын танхимтай болно. 3. Багуудын урлаг соёлын наадмыг зохион байгуулна. 4. Жил бүр бие даасан уран бүтээл туурвиж, олон нийтийн хүртээл болгоно. 5. Байнгын ажиллагаатай хөгжмийн болон бүжгийн хамтлаг байгуулж, олон нийтэд уран бүтээлээ толилуулдаг болно. 6. Ардын авъяастнуудын хувцас хэрэглэлийг ээлж дараатайгаар шинэчилнэ. 7. Соёлын төвийн гадна, дотор орчныг тохижуулна. 8. Соёлын төвийн хөгжмийн зэмсгийг шинэчилнэ. 9. Номын сангийн үйлчилгээг сайжруулан, номын фондыг өргөтгөнө. 10. Сумын соёлын биет болон биет бус өвийг хадгалах, өвлүүлэх олны хүртээл болгох чиглэлээр хийсэн ажлуудыг баталгаажуулан, томоохон хэмжээний зан заншил өв соёл тээгчдийг илрүүлэн урамшуулах ажлыг зохион байгуулна. 11. Орон нутаг судлах музейн менежментийг сайжруулан, үзмэрийг тоог жил дараалан нэмэгдүүлнэ. 12. Түүх соёлын дурсгалт газруудын хамгаалалтыг сайжруулна. ТАВ. ГЭР БҮЛ, ХҮН АМ, ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЧИГЛЭЛЭЭР: 5.1. Нийгмийн хамгааллын талаар: Зорилт: Халамж хүртэгч иргэдийн хүрээг багасгаж, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэн байнгын ажлын байрыг бий болгоно. 1. Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, жил бүр 5-оос доошгүй байнгын ажлын байрыг бий болгоно. 2. "Ногоон-Алтай" хөтөлбөрийн хүрээнд “Ногоон ажлын байр” төслийг хэрэгжүүлж, иргэдийг түр ажлын байраар хангана. 3. Нийгмийн халамж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулж, зорилтот бүлгийн иргэдийг хамруулна. 4. Ахмад настанд үзүүлэх халамжийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, ахмдын чөлөөт цагийн танхимтай болгон, ахмадын хорооны үйл ажиллагааг дэмжиж ажиллана. 5. Ахмад настны хөдөлмөрийг дэмжих хөтөлбөрт хамрагдах хүрээг нэмэгдүүлж, ахмадуудыг ажлын байраар хангана. 6. Зорилтот өрхийн хөгжил хамгааллыг сайжруулах хөтөлбөрт хамруулах замаар орлого багатай өрхийн амьжиргааг дээшлүүлнэ. 7. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлж, байнгын орлоготой болох нөхцлийг бүрдүүлнэ. 8. Иргэдийг ажлын байраар хангах зорилгоор хөнгөлөлттэй зээл тусламжинд хамруулна. 9. Ажлын байр нэмэгдүүлэх бодлогыг тууштай баримтална. 10. Өрхийн бизнес, жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх ажилд дэмжлэг үзүүлнэ. 11. Барилгын материалын үйлдвэр, уул уурхайн олборлолтыг дэмжих замаар хөдөлмөрийн насны хүн амыг ажлын байртай болох асуудлыг шийдвэрлэнэ. 5.2. Гэр бүл, хүн амын хөгжлийн талаар: Зорилт: Гэр бүлийн үнэт зүйлсийг бэхжүүлж, хүүхдийн эрхийг дээдэлж, залуучуудын хөгжих орчинг сайжруулна. 1. Залуу гэр бүлийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлнэ. 2. Жендерээс үүдэлтэй зөрчлийг бууруулж, тэгш байдлыг хангана. 3. Шинээр төрсөн иргэндээ хүндэтгэл үзүүлдэг, эмнэлгээс гарахад нь нэг талын зардлыг олгодог журам боловсруулж хэрэгжүүлнэ. 4. Алдартнуудын танхим байгуулна. 5. Ахмадуудыг шагнал урамшилд тодорхойлуулах хөдөлмөрийг нь үнэлүүлэх ажлыг ээлж дараагаар шийдвэрлэнэ. 6. Уяачдын холбоотой хамтарч унаач хүүхдийг даатгалд бүрэн хамруулах, зориулалтын хувцсаар хангануулна. ЗУРГАА: ЭРҮҮЛ МЭНД, БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ЧИГЛЭЛЭЭР: Зорилт: Хүн амын биеийн тамир, спортоор хичээллэх боломж, орчин нөхцөлийг сайжруулан, спортын төрлүүдийг хөгжүүлж, эрүүл амьдрах дадал хэвшилтэй болгоно. 1. Эрүүл мэндийн төвийн удирдлага менежментийг сайжруулж, хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулна. 2. Эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх дэд хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлнэ. 3. Амны хөндийн хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулах ажилд дэмжлэг үзүүлнэ. 4. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд хүн амыг элэгний В,С вирусын шинжилгээнд бүрэн хамруулна. 5. Эрүүл мэндийн төвийг мэргэжлийн боловсон хүчнээр бүрэн хангаж, эмч нарыг мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулна. 6. Эрүүл мэндийн төвийн автомашины парк шинэчлэлийг хийнэ. 7. Зүрхний иж бүрэн эхо аппарат, хүчилтөрөгчийн аппарат, центрбук, ходоодны дуран, зөөврийн оношлогооны аппарат зэрэг багаж тоног төхөөрөмжөөр хангана. 8. Шинээр суурилагдсан багаж тоног төхөөрөмжүүдийг ажиллуулах эмч мэргэжилтнийг бэлтгэж дадлагажуулна. 9. Багийн эмч нарыг унаажуулах асуудлыг шийдвэрлэнэ. 10. Хөдөө, баг сумын иргэдийн 30%-ийг жилд 1-ээс доошгүй удаа нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт хамруулна. 11. Явуулын амбулатори бий болгож, эрүүл мэндийн үйлчилгээг иргэдэд ойртуулна. 12. Сумын Эрүүл мэндийн төвд шинжилгээний иж бүрэн лаборатори байгуулж, бүрэн шинжилгээ хийдэг болно. 13. Эмийн сангийн барилгын ашиглалтыг сайжруулна. 14. Хөнгөлөлттэй эмийн үйлчилгээг ил тод болгож, зайлшгүй шаардлагатай иргэдэд ээлж дараагаар жор бичдэг системд шилжинэ. 15. Эхчүүдийн амрах байрын ашиглалтыг сайжруулна. 16. Бага насны хүүхдэд зориулсан зуны чийрэгжүүлэх сувилал ажиллуулна. 17. Хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор чийрэгжүүлэх танхимыг байгуулж, тоног төхөөрөмжөөр хангана. 18. Спортын их наадамд иргэдийг нийтээр хамруулна. 19. Спортын 3 төрлөөр өсвөрийн шигшээ багийг бэлтгэнэ. 20. Шатрын спортыг бүх нийтийн хүртээл болгож хөгжүүлнэ. 21. Явган болон дугуйн аялалын богино маршрутыг шинээр бий болгож хөгжүүлнэ. 22. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг биеийн тамир спортоор хичээллэх боломжийг бүрдүүлж, уралдаан тэмцээнд оролдцуулна. ДОЛОО: ЭДИЙН ЗАСГИЙН ТОГТВОРТОЙ ӨСӨЛТИЙГ ХАНГАХ ЧИГЛЭЛЭЭР 7.1. Төсөв санхүүгийн талаар: Зорилт: Төсвийг зориулалтын дагуу үр ашигтай, хэмнэллтэй зарцуулж, улс орон нутгийн болон НДШ-ийн орлогын төлөвлөгөөг бүрэн биелүүлнэ. 1. Орон нутгийн орлогын төлөвлөгөөг жил бүр нэр төрлөөр нь бүрэн биелүүлнэ. 2. Батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулж урсгал зардлыг хэмнэнэ. 3. Өр авлагыг барагдуулж, шинээр өр авлагыг үүсгэхгүй ажиллана. 4. Шилэн дансны хуулийн хэрэгжилтийг хангаж, шилэн дансны цэсэнд байршуулах мэдээллийг сумын хэмжээгээр бүрэн оруулна. 5. Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас иргэдэд олгосон трактор, хүлэмж зэрэг хөрөнгийн маргааныг шийдвэрлүүлнэ. 6. ОНХС-ийн хөрөнгөөр хийгдсэн нийтийн эзэмшлийн хөрөнгийг бүрэн ашиглалттай болгоно. 7. СХС-ийн зээлийн үр дүнг сайжруулж, эргэн төлөлтийг хугацаанд нь төлүүлэх, хугацаа хэтэрсэн зээлийг шүүхээр шийдвэрлүүлэх арга хэмжээ авна. 8. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах, бараа ажил үйлчилгээний тендер шалгаруулалтыг цахим системд шилжүүлнэ. 9. Өмчийн ашиглалт хамгаалалт, хадгалалтанд тавих хяналт сайжруулж, орон нутгийн өмчийг эзэнжүүлнэ. 11. Нийгмийн даатгалын шимтгэлийн орлогын төлөвлөгөөг бүрэн биелүүлж, сайн дурын даатгалд хамрах хүрээг өргөтгөнө. 12. Малчдыг тэтгэвэрт гарах бэлтгэлийг эртнээс хангуулна. 7.2. Үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний чиглэлээр 1. Орон нутгийн түүхий эдийг түшиглэн барилгын материалын үйлдвэр, цементний үйлдвэрийг байгуулж, ашиглалтанд оруулах асуудлыг судалж шийдвэрлэнэ. 2. Хром, магнезитын ордыг түшиглэн галд тэсвэртэй барилгын материалын үйлдвэрлэл хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ. 3. Орчин үеийн технологиор хүнсний ногоо, жимс жимсгэнийг савлаж, сүү сүүн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр байгуулахад санаачилга гаргаж ажиллана. 4. Чацаргана, улаан хальст сармис, арвайн бүтээгдэхүүний тариалалтыг дэмжиж, үйлдвэр байгуулах нөхцлийг бүрдүүлнэ. 5. Аялал жуулчлалыг дагасан үйлдвэрлэл, үйлчилгээг бүх чиглэлээр хөгжүүлэх арга хэмжээ авна. 6. “Нэг сум-нэг үйлдвэр” хөдөлгөөнийг дэмжиж, иргэдийн орлого ашгийг нэмэгдүүлнэ. 7. Үйлчилгээний байгууллагуудын стандарт хангалтыг сайжруулж, хэрэглэгчийн эрхийг дээдэлж ажиллах нөхцлийг бүрдүүлнэ. 7.3. Газар тариалан мал аж ахуйн чиглэлээр: 1. Хуримтын услалтын системийн хамгаалалтыг сайжруулж, үерийн даланг засварлана. 2. Газар тариалангийн салбарт техникийн шинэчлэл хийнэ. 3. Орон нутгийн хөрсөнд тохирсон үрийн шинэчлэл хийх, ялангуяа улаан хальст сармисыг түлхүү тариалах бодлого хэрэгжүүлнэ. 4. Төмс хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлж, дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангана. 5. Хуримтын услалтын системийн эргэлтийн талбайд хортон шавж, мэрэгч амьтны хөнөөлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулна. 6. Хүлэмжийн аж ахуй хөгжүүлж, өвлийн дулаалгатай хүлэмжтэй болох асуудлыг шийдвэрлэнэ. 7. Бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор орон нутгийн төсвийн хөрөнгөнөөс гадна гадаадын төсөл, хөтөлбөр болон хувийн хөрөнгө оруулалтаар уст цэгийн хайгуул хийлгэх, энгийн уурхайн худаг шинээр гаргах, сэргээн засварлах ажлыг гүйцэтгэнэ. 8. Малчин өрхийн ундны усыг химийн болон нян судлалын шинжилгээнд хамруулж, дүгнэлт гаргуулна. 9. Бэлчээрийн менежментийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж, үлийн цагаан оготно устгалын ажлыг дэс дараатайгаар хэрэгжүүлж ажиллана. 10. Сум, орон нутаг, бүсийн хэмжээнд үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, сумын брэнд бүтээгдэхүүнийг аймаг, улсын болон олон улсын хэмжээнд сураталчлах, “Алтайн түншлэл” үзэсгэлэн худалдаанд баялаг бүтээгчдийг өргөнөөр оролцуулах ажлыг зохион байгуулна. 11. Хадлангийн талбайн хэмжээг нэмэгдүүлж, малын тэжээлийн ургамал тариална. 12. Баг бүрийг хадлангийн техникээр хангах арга хэмжээг дэс дараатай авч хэрэгжүүлнэ. 13. Галлагаагүй зоорьтой болох асуудлыг шийдвэрлэнэ. 14. Эрчимжсэн үхэр, гахай, тахианы аж ахуйг хөгжүүлнэ. 15. Малын үүлдэр угсааг сайжруулах замаар нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх бодлого барьж, цөм сүргийг бий болгоно. 16. Мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлийг бүрэн хангуулж, сумын өвс, тэжээлийн аюулгүй нөөцийг бүрдүүлэх ажлыг баг бүрт зохион байгуулна. 17. Далан, Галуут багт өвс тэжээлийн агуулахтай болно. 18. Малчдын дунд жишиг өвөлжөө хаваржаатай болох хөдөлгөөн өрнүүлнэ. 19. Сумын сайн малчдыг шалгаруулах журмыг шинэчилж, хэрэгжилтийг хангаж ажиллана. 20. Цөөн малтай малчин өрхийг малжуулах ажлыг зохион байгуулна. 21. Малын тарилга туулгалт, ангилалтанд хэрэглэх зөөврийн хашааны хөрөнгийн асуудлыг шийдвэрлэж хашаатай болгоно. 22. Тэмээн сүргийг өсгөхөд түлхүү анхаарч ажиллана. 23. МЭҮҮНэгжүүдэд ажиллах мэргэжлийн залуу боловсон хүчнийг бэлтгэнэ. 24. Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд мал сүргийг бүрэн хамруулна. 25. Мал эмнэлгийг чадавхжуулж, бие даасан үйл ажиллагаа явуулдаг болгон, багаж тоног төхөөрөмжийн шинэчлэл хийнэ. 26. Малчдын хоршоо байгуулах санаачлагыг дэмжинэ. 27. Эрчимжсэн мал аж ахуй, сүү махны чиглэлийн фермерийн аж ахуйг хөгжүүлэх ажлыг бодлогоор дэмжинэ. 28. Малжуулах аяныг үргэлжлүүлж, боджуулах хөтөлбөр хэрэгжүүлнэ. 29. Мал аж ахуйн үйлдвэрлэлд тогтвортой ажиллаж байгаа цөөн малтай залуу гэр бүлийг дэмжих бодлого баримтална. 30. 2-оос доошгүй инженерийн хийцтэй худаг гаргаж ашиглана. 31. Малчид тариаланчдын зөвлөгөөн зохион байгуулна. 32. Морь гарааны төхөөрөмжтэй болох асуудлыг шийдвэрлэнэ. - - - o O o - - - Мэдээ оруулсан: 2017-07-25 15:15:53