ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ТАЙШИР СУМ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ Тайшир сумын ЗДТГазар Худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тусгасны дагуу Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх “ Жишиг гудамж бий болгож тохижуулах ” ажилд ААНэгжийг бүртгэж байна. ЗДТГазрындарга: П.Ундрах Холбогдох утас: 99041990 97041990 2019.08.26 ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА 2019.08.20 Засаг даргын Тамгын газар нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос Сумын төвийн бохирын шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл хийх ажлыг гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна. Үнийн санал ирүүлэх ажлын зураг, техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно. Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлийг 20000 /хорин мянган/ төгрөгөөр худалдаж авч болно. Үнийн саналыг 2019 оны 08 дугаар сарын 26-ны 15 цагаас өмнө ЗДТГ-ын ТГ-ын даргын өрөөнд хаягаар ирүүлнэ. Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 16 цагт нээнэ. Дотоодны давуу эрх тооцно. Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно. Засаг даргын Тамгын газар ЗДТГ-ын дарга П.Ундрах 99041990, 97041990 ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА 2019.08.19 Засаг даргын Тамгын газар нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос Хүүхдийн цэцэрлэгийн гадна талбайг тоглоомжуулахажлыг гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна. Үнийн санал ирүүлэх ажлын зураг, техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно. Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлийг 20000 /хорин мянган/ төгрөгөөр худалдаж авч болно. Үнийн саналыг 2019 оны 08 дугаар сарын 23-ны 15 цагаас өмнө ЗДТГ-ын ТГ-ын даргын өрөөнд хаягаар ирүүлнэ. Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 16 цагт нээнэ. Дотоодны давуу эрх тооцно. Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно. Засаг даргын Тамгын газар ЗДТГ-ын дарга П.Ундрах 99041990, 97041990
С.СТОРЧАК: МОНГОЛ УЛС ОРОСООС ИХ ХЭМЖЭЭНИЙ ЗЭЭЛ ДАХИН ХҮСЭХ БОЛОМЖТОЙ
ОХУ-ын “РИА-Новости” агентлагийн ца­хим хуудсанд  Монгол Улс ОХУ-ын өмнө хүлээсэн санхүүгийн үүргээ зохицуулсны дараа рублийн их хэмжээний зээл олгох асуудлыг дахин тавих боломжтой тухай Сангийн яамны дэд сайд Сергей Сторчак мэдэгдснийг нийтэлжээ.
 
 
Төрийн думын сан­хүүгийн зах зээлийн хорооны мягмар гаригт болсон хуралдаанаар 2010 оны арванхоёрдугаар сарын 14-нд Москвад үзэглэсэн Монгол Улсын ОХУ-ын өмнө хүлээсэн санхүүгийн үүргийг зохицуулах тухай хэлэлцээрийг батлахыг парламентын доод танхимд санал болгохоор шийдвэрлэжээ.
 
 
С.Сторчак тус хурал­дааны үеэр, “Мэдээж хэрэг, уг асуудлыг зохи­цуулсны дараа Монгол Улс удаан хүсэмжилж буй рублийн их хэмжээний санхүүгийн зээл олгох асуудлаа дахин тавих бо­ломжтой болно. Талуудын хооронд зохи­цуулаагүй за­рим асуудал бий гэж бид саяхан хүртэл ярьж байсан. Тэгэхээр тэд­гээрийг нэг тийш бол­гохын тулд хэлэлцээ хийх л хэрэгтэй” гэж ярьсан юм.
 
 
Үүнээс өмнө тэрээр, төсвийн хязгаарлалттай өнөөгийн нөхцөлд  ОХУ га­даадын зээл хүсэгчдэд энэ жил шинээр зээл олгох явдлыг түр зогсоохоос өөр аргагүй ч өмнөх тохи­рол­цоонуудынхаа үүргийг бү­рэн биелүүлнэ гэж байсан билээ.
 
 
ОХУ-ын Засгийн газар Монголын хүлээх сан­хүүгийн үүргийг зо­хи­цуулах тухай хэлэл­цээрийг батлах төслийг Төрийн думд 2015 оны арваннэгдүгээр сарын сүүлээр өргөн барьжээ. Тайлбар баримт бич­гүү­дэд, 2010 оны арван­хоёрдугаар сарын 14-ний байдлаар Монгол Улс ОХУ-д хугацаа хэ­тэр­­­сэн нийт 174.2 сая ам.долларын өртэйг дурдсан байна.
 
2010 оны арван­хоёр­дугаар сард хоёр тал ОХУ-д төлөх Монгол Улсын өрийн 97.8 хувийг хүчингүй болгохоор тохиролцжээ. Тэр үед Сангийн сайд байсан А.Кудрин ОХУ Монголд шинээр 125 сая ам.долларын зээл олгож болох тухай мэдэгдэж байсан билээ.
 
Б.БАРС
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Мэдээ оруулсан: 2016-02-20 14:25:25