Цагаан идээний ач тусыг мэдэх үү?
Бидний уламжлалт цагаан идээнд хэрэггүй нь нэгээхэн ч үгүй билээ.
Нэмэлт тэжээл гэх гаднаас ирсэн ямар ч баталгаагүй эм бэлдмэл өндөр үнээр авч байснаас уламжлалт цагаан идээгээ хэрэглэсэн нь илүү дээр байж болно. Гэхдээ цагаан идээ нь мэдээж элдэв хольцгүй натурал чигээрээ байх ёстойг ойлгох биз ээ.
Ааруул
Амтлаг, исгэлэн, тосны зүйл их агуулсан тул шим тэжээл сайтай, биеийн хорыг тайлж тамиржуулах үйлчилгээтэй. Буцалсан ус болон хар цайнд хийж, шүүсийг нь уухад элэг, цөсний өвчин, цус хөөрөх, толгой өвдөхөд тустай.
Айраг
Дэлүүний өвчин, элэг цөсний үйл ажиллагаа доголдоход сайн. Эрт үеэс айргийг уушигны хатгаа, сүрьеэ, зүрхний даралт ихсэх, усан хаван, хөл хурууны өвчинд хэрэглэж иржээ. Биеийн өвчин эсэргүүцэх дархлааг сайжруулна.
Аарц
Сүрьеэ өвчтэй, цусны даралт ихсэх, зүрх судасны өвчтэй хүмүүс, жирэмсэн эхчүүд, хөхүүл, бага насны хүүхэд түлхүү хэрэглэх шаардлагатай.
Тараг
Хорт хавдрын эсрэг үйлчлэлтэй. Мөн дархлалын системийг идэвхжүүлэх, хордлогоос сэргийлэх, тураах, гэдэсний элдэв өвчнийг дарах, элэг цөс, арьсны өвчлөлөөс сэргийлэхэд тустай. Ханиад томуу, хижиг өвчинд ууна. Дархлааг бэхжүүлнэ.
Ингэний сүү
Нойргүйдэл, элэг цөсний өвчинд сайн.
Ямааны сүү
Ходоодны болон бөөрний үрэвсэлд уудаг.
Хонины сүү
Хий дарах, бөөрний өвчинд ууна.