Газрын үйл ажиллагааны хамрах хүрээ, үндсэн чиглэлүүд
Хамрах хүрээ:
Нийслэлийн нутаг дэвсгэрт аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэгчид, аялал жуулчлалтай холбоотой үйл ажиллагаа явуулдаг өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж байгууллагууд
Үндсэн чиглэлүүд:
1. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байгаа аялал жуулчлалын нөөцийг сурталчлах, бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, сайжруулах, шинээр бий болгох
2. Жуулчны үйлчилгээний байгууллагуудыг мэргэжлийн удирдлагаар хангах, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх, жуулчны үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах
3. Улаанбаатар хотын гадаад сурталчилгааг явуулж, зорих газрын менежментийн бодлого, маркетингийн стратегийг хэрэгжүүлэх
4. Жуулчдыг татах төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулах, аялал жуулчлалын эдийн засаг, нийгмийн нөлөөллийг зохистой хэмжээнд байлгахад чиглэсэн үйл ажиллагаа явуулах
5. Дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чиглэсэн бодлого, зохицуулалтыг хэрэгжүүлэх
6. Жуулчид, аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагуудад зориулсан төрөл бүрийн сургалт, судалгааны ажлууд зохион байгуулах
7. Нийслэл хотод аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл, хөтөлбөр санаачлан хэрэгжүүлэх
Мэдээ оруулсан: 2016-02-20 15:32:59