Монгол Улсын Засгийн газрын 2011 оны “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам, гэрээний загвар батлах тухай” 134 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах, үйл ажиллагааг сайжруулах зорилгоор “Сум хөгжүүлэх сан”-ийн үйл ажиллагаанд Хяналт шинжилгээ үнэлгээг хийлээ.
Сангийн хөрөнгө нь сумдад жижиг, дунд үйлдвэр шинээр байгуулах буюу үйл ажиллагааг нь өргөтгөх, сэргээх болон шинээр ажлын байр бий болгох, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор хөнгөлөлттэй зээл олгоход зориулагдсан.
2014 онд 6 төсөл дэмжигдсэн бөгөөд 5 төсөлд нийт 45 сая төгрөгийн зээлийг олгож ажилласан байна.
Журмын 3.1.5 сангийн хөрөнгийн зарцуулалт, зээлийн ашиглал, эргэн төлөлт тайлагналтад хяналт тавих чиг үүрэг бүхий 7 хүний бүрэлдэхүүнтэй орон тооны бус ажлын хэсгийг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр ахлуулан байгуулна. Ажлын хэсгийг байгуулахдаа ИТХ-ын тогтоол гаргана.
Журмын 5.3. энэхүү журмын 3.1.5-д заасан ажлын хэсэг сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагаа, зээлийн гэрээний хэрэгжилтэд тухайн санхүүгийн жилд 2-оос доошгүй удаа шалгалт хийж, дүнг ИТХ-ын болон тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлж, сумын нийт иргэдэд мэдээлж байна.
Журмын дагуу ИТХ-ын тогтоолоор ажлын хэсэг байгуулагдсан боловч 2014 онд хяналт шалгалтаар ажиллаагүй бөгөөд, сангаас хяналт хийх зорилгоор санхүүжилт гарсан хэдий ч хийсэн ажлын тайлан мэдээ байхгүй.
2015 оны 2 дугаар сард хяналт шалгалтыг хийхээр сангаас 260,000 төгрөг сумын Засаг даргын 2015 оны А/11 дүгээр захирамжаар гаргасан. 2 дугаар сард тус ажлын хэсэг нь хяналт шалгалтаар ажилласан хэдий ч ажлын үр дүн тайлан одоог хүртэл ирээгүй байна.
3.2.6. зээлийн хүүгийн орлогоос энэхүү журмын 1.8 заасан зээлийн ашиглалт, эргэн төлөлтөд хяналт тавих үйл ажиллагаанд зарцуулах хөрөнгийн төсвийг боловсруулж ИТХ-аар хэлэлцүүлэн сумын жил бүрийн төсөвтэй хамт батлуулах
Уг заалтын хэрэгжилт хангагдаагүй.
Журмын 3.1.1. Сангийн хөрөнгөөр зээл олгохтой холбогдуулан сумын хөгжлийн тэргүүлэх чиглэлийг орон нутагт жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэх, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох зорилгод нийцүүлэн тодорхойлох.
Журмын 3.2.2. Санд ирүүлсэн төслүүдээс энэхүү журмын 3.1.1-д заасан чиглэлд нийцсэн, төсөл сонгон шалгаруулах зөвлөлөөс шалгаруулсан төсөлд зээл олгох шийдвэр гаргах.
2014 онд батлагдаж зээл олгосон төслүүдийн үйл ажиллагаа:
“Тослог сүү” төсөл нь 3 ажлын байр нэмэгдүүлэхээс гадна орон нутгийн иргэдийн сүүг газар дээр нь худалдан авч сүү цагаан идээг боловсруулахаар зорьсон байна.
“Малын ашиг шим буюу гахайн ашиг” төсөл нь 5-8 хүнийг ажлын байраар хангаж ажиллах талаар тусгасан байна. /Аймгийн төвд үйл ажиллагаатай/
“Ургац” төсөл нь байнгын ажлын байрыг 2-оор нэмэгдүүлэх талаар тусгасан байна.
“Зүүний учиг” төсөл нь /Аймгийн төвд үйл ажиллагаатай/
“Сүүний чиглэлийн үхрийн аж ахуй” төслийн хувьд 2010-2014 он хүртэл ашгийн судалгаа, төсвийг хийсэн бөгөөд 2014 оноос хойш ашиг, үйл ажиллагааны судалгаагүй байна. Мөн төсөл хэрэгжүүлээд байнгын ажлын байр хэчнээнээр нэмэгдүүлэх цалинжуулах судалгаагүй төсөл харагдаж байна. Иймд хангалтгүй төсөл хүлээж авсан.
“Дорнод нутгийн хишиг” төсөл нь аймгийн төвд үйл ажиллагаатай.
Журмын 4.1.1. Тухайн суманд жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогын хүрээнд орон нутгийн давуу талд түшиглэсэн үйлдвэрлэл, үйлчилгээг бий болгох, орон нутагт тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд чиглэгдсэн байх.
2014 онд олгосон 6 төслийн 3 нь аймгийн төвд үйл ажиллагаа явуулж байна.
Журмын 3.3. төсөл сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийг сумын ИТХ-ын тогтоолоор 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулан ажиллуулна. Төсөл сонгон шалгаруулах зөвлөлийг сумын Засаг дарга ахлах бөгөөд зөвлөлийн 3 гишүүн нь тухайн сумын иргэний төлөөлөл байна.
Төсөл сонгон шалгаруулах зөвлөлийг ИТХ-ын 2013 оны 04 дүгээр тогтоолоор 7 хүний бүрэлдэхүүнтэй Засаг даргаар ахлуулан байгуулан үйл ажиллагааг явуулж байна. Сонгон шалгаруулах зөвлөлийн 3 гишүүн нь иргэний төлөөлөл байна. Иргэдийн хардлага, бухимдлыг бий болгохуйц нэг гэр бүлийн 2 албан хаагч байгаа нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалтыг хангахгүй байна.
Журмын 4.1.5. Ажлын байр нэмэгдүүлэхэд чиглэсэн байх
Иргэний нийгмийн даатгал төлсөн.
Журмын 4.4. Зөвлөл нь иргэн аж ахуйн нэгжийн ирүүлсэн төслийг энэхүү журмын 4.1, 4.2-т заасан шалгуур, шаардлагад нийцэж байгаа эсэхийг хянан үзэж, зөвлөлийн хурлаараа хэлэлцэж шийдвэрлэнэ. Зөвлөлийн шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор Засаг дарга зээл олгох захирамж гаргана.
Уг заалтын дагуу 2014 онд батлагдсан төслийн хүрээнд ямар ч захирамж гараагүй байна.
Журмын 4.6. зээлийн гэрээг байгуулснаас хойш 7 хоногийн дотор зээлийн хөрөнгийг төсөл хэрэгжүүлэгч иргэн, аж ахуйн нэгжийн дансанд шилжүүлнэ.
2014 онд гэрээ байгуулснаас хойш 7 хоногийн дотор иргэний харилцах дансанд шилжүүлсэн байна.
Журмын 3.2.3. төсөл нь шалгарсан иргэн, аж ахуйн нэгжтэй зээлийн гэрээ байгуулж гэрээний биелэлтийг хангуулах, хэрэгжилтийн явц үр дүнд байнгын хяналт тавьж ажиллах.
Журмын 4.7. Иргэн, аж ахуйн нэгж олгосон зээлийн хөрөнгө, зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд сум хөгжүүлэх сангийн дансанд эргэн төлнө.
Уг заалтын хүрээнд 2014 он, 2015 оны эхэнд зээлийн эргэн төлөлт хэвийн явагдаж байгаа бөгөөд 2015 оны 04 дүгээр сарын төлөлт 4 иргэн хийгээгүй байна.
Дүгнэлт:
Төсөл хэрэгжүүлснээр ажлын байр нэмэгдүүлэх ажлын хүрээнд бодит байдал дээр байнгын ажлын байраар өрхийн орлогыг нэмэгдүүлээгүй бөгөөд төслийн гэрээнд заасан хугацаагаар иргэний нийгмийн даатгалыг тодорхой хугацаагаар төлсөн байна. Энэ нь жилийн ажлын тайланд мэдээнд байнгын ажлын байр нэмэгдсэн гэсэн байдлаар мэдээлж байгаа нь сум орон нутаг цаашлаад аймгийн хэмжээний тоо мэдээ худлаа гарч байна.
ИТХ-ын 2012 оны 03 дугаар тогтоолоор 20 сая хүртэл гэж тогтоосон бөгөөд доод хэмжээг тогтоосон эрх зүйн акт байхгүй.
Хяналт шалгалтыг хийх ажлын хэсэг нь 2014 онд хяналт шалгалтаар ажиллаагүй, 2015 онд ажилласан хэдий боловч үйл ажиллагааны тайлан мэдээг ирүүлээгүй байгаа нь хяналт шалгалтын ажил хангалтгүй байна.
Зээлийн хүүгийн орлогоос зээлийн ашиглалт, эргэн төлөлтөд хяналт тавих үйл ажиллагаанд зарцуулах хөрөнгийн төсвийг боловсруулж ИТХ-аар хэлэлцүүлэн сумын жил бүрийн төсөвтэй хамт батлуулах ажил огт хийгдээгүй.
Төсөл сонгон шалгаруулах зөвлөлөөс шалгаруулсан төсөлд зээл олгох шийдвэр буюу захирамжийг 2014 онд огт гаргаж ажиллаагүй.
Төсөл сонгон шалгаруулах ажлын хэсэг нь шалгаруулалт хийх тутамд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8.1 дэх заалтын дагуу ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл тайлбарыг гаргаж байхаар заасан бөгөөд энэ хуулийн заалт огт хэрэгжээгүй байна.
Зөвлөмж
Журмын 5.2. сангийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгах үүргийг сумын Засаг дарга хариуцна.
Хурлын тэмдэглэлийг тухай бүр нь ажлын хэсгийн даргад танилцуулж гарын үсэг зуруулах.
Төсөл хүлээн авахдаа шаардлага хангасан төсөл авч байх.
Төсөл хүлээн авах, сонгон шалгаруулахдаа болон чиглэл өгөхдөө сумын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл болон бодлого зорилтын хүрээнд сонгон шалгаруулах.
Төсөл хэрэгжүүлснээр ажлын байрыг бодитоор нэмэгдүүлэх тал дээр анхаарч арга хэмээ зохион байгуулж ажиллах.
Хяналт шалгалтыг сайжруулж үр дүнтэй үйл ажиллагааг явуулах.
Зээлийн хүүгийн орлогоос үйл ажиллагаанд зориулж хөрөнгө зарцуулсан бол тайлан мэдээг хүлээн авч үр дүнг хэлэлцэж хэвших.
Төсөл сонгон шалгаруулах ажлын хэсэг нь шалгаруулалт хийх тутамд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8.1 дэх заалтын дагуу ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл тайлбарыг гаргаж Эрх бүхий албан тушаалтанд өгч хэвших.
ТАЙЛАН ГАРГАСАН ХШҮ-НИЙ
МЭРГЭЖИЛТЭН Э.НАРАНГАРАВ
- See more at: http://bayantumen.dd.gov.mn/index.php?view=content&type=item&val=270#sthash.kcTzIAIP.dpuf
Мэдээ оруулсан: 2016-02-20 16:16:54