ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ТАЙШИР СУМ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ Тайшир сумын ЗДТГазар Худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тусгасны дагуу Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх “ Жишиг гудамж бий болгож тохижуулах ” ажилд ААНэгжийг бүртгэж байна. ЗДТГазрындарга: П.Ундрах Холбогдох утас: 99041990 97041990 2019.08.26 ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА 2019.08.20 Засаг даргын Тамгын газар нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос Сумын төвийн бохирын шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл хийх ажлыг гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна. Үнийн санал ирүүлэх ажлын зураг, техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно. Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлийг 20000 /хорин мянган/ төгрөгөөр худалдаж авч болно. Үнийн саналыг 2019 оны 08 дугаар сарын 26-ны 15 цагаас өмнө ЗДТГ-ын ТГ-ын даргын өрөөнд хаягаар ирүүлнэ. Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 16 цагт нээнэ. Дотоодны давуу эрх тооцно. Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно. Засаг даргын Тамгын газар ЗДТГ-ын дарга П.Ундрах 99041990, 97041990 ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА 2019.08.19 Засаг даргын Тамгын газар нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос Хүүхдийн цэцэрлэгийн гадна талбайг тоглоомжуулахажлыг гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна. Үнийн санал ирүүлэх ажлын зураг, техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно. Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлийг 20000 /хорин мянган/ төгрөгөөр худалдаж авч болно. Үнийн саналыг 2019 оны 08 дугаар сарын 23-ны 15 цагаас өмнө ЗДТГ-ын ТГ-ын даргын өрөөнд хаягаар ирүүлнэ. Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 16 цагт нээнэ. Дотоодны давуу эрх тооцно. Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно. Засаг даргын Тамгын газар ЗДТГ-ын дарга П.Ундрах 99041990, 97041990
СӨБ-ИЙН ТАНИЛЦУУЛГА

Сургуулийн өмнөх боловсролын зорилго
 

Бага насны хүүхдийг асрах, хамгаалах, хүмүүжүүлэх, сургах цогц үйл ажиллагаагаар хүүхдийн бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хөгжлийг дэмжих, сургуульд бэлтгэхэд сургуулийн өмнөх боловсролын зорилго оршино.

Сургуулийн өмнөх боловсролын сургалт
Бага насны хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх сургалт нь үндсэн, хувилбарт гэсэн 2 хэлбэртэй.
Цэцэрлэгт хамрагдаж байгаа хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх хичээл болон хүүхдийг хөгжүүлэх бусад үйл ажиллагааны цогцыг үндсэн сургалт гэдэг.Хүүхдийн цэцэрлэг
Монгол улсад ердийн, тусгай, сувиллын, асрамжийн гэсэн хэв шинжтэй цэцэрлэг ажилладаг. 

              Хүүхдийн цэцэрлэгийн хэв шинж
Ердийн  Тусгай Сувиллын  Асрамжийн


Хүүхдийн цэцэрлэг нь хоёр наснаас сургуульд элсэх хүртэлх насны хүүхдийг асрах, хамгаалах, хүмүүжүүлэх, сургах цогц үйл ажиллагаагаар хүүхдийн бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хөгжлийг дэмжих сургалтын байгууллага юм.

Тусгай цэцэрлэг нь хоёр наснаас сургуульд элсэх хүртэлх насны хөгжлийн б‎эрхшээлтэй хүүхдийг асрах, хамгаалах, хүмүүжүүлэх, сургах цогц үйл ажиллагаагаар хүүхдийн бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хөгжлийг дэмжих сургалтын байгууллага юм. 

Сувиллын цэцэрлэг нь хоёр наснаас сургуульд элсэх хүртэлх насны биеийн өсөлт, оюун ухааны хөгжлийн хоцрогдолтой хүүхдийг асрах, хамгаалах, хүмүүжүүлэх, сургах цогц үйл ажиллагаагаар хүүхдийн бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хөгжлийг дэмжих сургалтын байгууллага юм.

Асрамжийн цэцэрлэг нь хоёр наснаас сургуульд элсэх хүртэлх насны эцэг, эх, асран хамгаалагчгүй болох нь албан ёсоор тогтоогдсон өнчин, хагас өнчин хүүхдийг асрах, хамгаалах, хүмүүжүүлэх, сургах цогц үйл ажиллагаагаар хүүхдийн бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хөгжлийг дэмжих сургалтын байгууллага юм.



Цэцэрлэг нь сургуульд элсэхийн өмнөх насны бүх хүүхдэд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг хүргэж, сургуульд бэлтгэгдсэн байдлыг хангах үүрэгтэй.

Цэцэрлэг нь хамран сургах тойргийнхоо цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх хувилбарт сургалт зохион байгуулж, эцэг, эх, асран хамгаалагчдад мэргэжлийн туслалцаа үзүүлэх үүрэгтэй.

Цэцэрлэгийн ажиллах цаг

Цэцэрлэгийн ажиллах цагийг цэцэрлэгийн дотоод журмаар зохицуулдаг.

Цэцэрлэг нь эцэг, эх, асран хамгаалагчийн санал, хүсэлтэд үндэслэн ажиллах цагийг уян хатан тогтоож, уртасгасан, богиносгосон, 24 цагийн ажиллагаатай бүлэг ажиллуулж болдог. 

Цэцэрлэгийн сургалтыг бага, дунд, ахлах, бэлтгэл бүлгээр зохион байгуулдаг. Бага бүлэгт 2 настай, дунд бүлэгт 3 настай, ахлах бүлэгт 4  настай, бэлтгэл бүлэгт 5 настай хүүхэд хүмүүжнэ. Бага бүлэгт дунджаар 20, дунд, ахлах бэлтгэл бүлэгт  дунджаар 25 хүүхэд байх ёстой.
 

                                       Бүлэг
Бага
(2 нас)
Дунд
(3 нас)
Ахлах
(4 нас)
Бэлтгэл
(5 нас)


Цэцэрлэг нь сургалтын орчин, нөхцөл бүрдсэн тохиолдолд хоёр хүртэлх насны хүүхдийг асрах, хамгаалах, хөгжүүлэх үйлчилгээ эрхэлж болдгийг хуулиар хүлээн зөвшөөрсөн байдаг. 

Ердийн цэцэрлэгийн нэг бүлэгт  хөнгөн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хоёр хүртэл хүүхэд байж болдог.  

Хувилбарт сургалт

Үндсэн сургалтад хамрагдаж чадахгүй байгаа хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх “ээлжийн бүлгийн”, “нүүдлийн бүлгийн”, “явуулын багшийн”  сургалтын үйл ажиллагааг хувилбарт сургалт гэдэг.

Сургуулийн өмнөх боловсролын стандартыг  баримтлан танхимын хэлбэрээр хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх сургалтын зохион байгуулалттай үйл ажиллагааг  ээлжийн бүлгийн сургалт гэдэг. Энэ сургалт нь нийслэлийн захын хороолол, аймгийн төвийн гэр хорооллын цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдэд зориулагдсан  бөгөөд хагас өдрөөр цэцэрлэг дээр зохион байгуулагддаг.

Сургуулийн өмнөх  боловсролын стандартыг баримтлан гэр бүл, хүүхдэд үйлчлэх сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх сургалтын зохион байгуулалттай үйл ажиллагааг нүүдлийн бүлгийн сургалт гэдэг. Энэ нь сумын төвөөс алслагдсан багийн харьцангуй олон айл төвлөрсөн газруудад  нүүдэллэн очиж, цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдэд зориулагдсан сургалт юм. Энэ сургалтад ихэвчлэн 4-5 насны хүүхэд хамрагддаг. 

Сургуулийн өмнөх боловсролын стандартыг баримтлан гэр бүлд түшиглэж, хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх сургалтын зохион байгуулалттай үйл ажиллагааг явуулын багшийн сургалт гэдэг. Энэ нь багийн төвөөс алслагдсан, ганц нэгээрээ байдаг малчин айл өрхийн хүүхдэд эцэг эхээр нь дамжуулан сургуулийн өмнөх боловсрол олгох сургалт юм. 

Сургуулийн өмнөх боловсролын агуулга, стандарт

Цэцэрлэг нь Боловсролын тухай хуулийн 11.3-т зааснаар сургуулийн боловсролын стандартыг хэрэгжүүлдэг.  

Сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх сургалтын агуулга нь дараахь зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэгддэг. Үүнд:

•    бие бялдрын хувьд  эрүүл чийрэг өсгөж хөгжүүлэх, ариун цэвэр, эрүүл ахуйн зөв дадал, хэвшилтэй болгох;

•    хэл яриа, сэтгэхүйн чадвар эзэмшүүлэх, хүрээлэн байгаа орчин,  юмс үзэгдлийн талаар анхны мэдэгдэхүүнтэй болгох;

•    хүүхдийн гоо зүйн мэдрэмжийг хөгжүүлэн дүрслэн зурах, урлан бүтээх, дуулж хөгжимдөх, бүжиглэх чадвар эзэмшихэд туслах;

•    хүүхэд өөрийгөө зөв илэрхийлэх, бусдыг хүндэтгэн харилцах, ардын ёс заншлыг танин мэдэхэд нь туслах.

Сургуулийн өмнөх боловсролын үнэлгээ

Хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдал, мэдлэг, чадвар, дадал, хэвшлийг сургалтын явцад болон хичээлийн жилийн эцэст үнэлж, дүгнэдэг.

Цэцэрлэгийн эрхлэгчийн эрх, үүрэг

•    Цэцэрлэгийн эрхлэгч нь сургалтын болон сургуулийн өмнөх боловсролын бусад үйлчилгээтэй холбогдсон асуудлаар эцэг, эх, асран хамгаалагчид шаардлага тавих;

•    Хүүхдийг цэцэрлэгт элсүүлэх, чөлөөлөх, тэдний талаар шийдвэр гаргах; 

•    Хамран сургах тойргийн хүүхдийг сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх үндсэн болон хувилбарт сургалтад бүрэн хамруулах ажлыг төлөвлөх, зохион байгуулах, эцэг, эх, асран хамгаалагчид сургалт зохион байгуулах, зөвлөгөө өгөх; 

•    Цэцэрлэгт хамрагдаж байгаа хүүхдийг эрүүл мэндийн шинжилгээ, дархлаажуулалтад бүрэн хамруулахад анхаарах, хүүхдийн эрүүл, аюулгүй байх нөхцөлийг хангах;

•    Сургалтын орчин, хүүхдийн хоол хүнс, эрүүл ахуй, ариун цэвэр, аюулгүй байдлын стандарт, норм, норматив, багшийн ёс зүйн дүрмийг дагаж мөрдүүлэх ажлыг зохион байгуулах.
              
Багш, түүний эрх, үүрэг

•    Багш нь хүүхдийн сургалтын ажил, эрүүл мэнд, аюулгүй байдал, эрх ашигт сөрөг нөлөө үзүүлэх аливаа үйл ажиллагааг таслан зогсоох, хориглоход биечлэн оролцох

•    Хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлын асуудлаар шийдвэр гаргах тохиолдолд эцэг, эх, асран хамгаалагчтай заавал зөвшилцөх

•    Хүүхдийн авьяас, чадвар, сонирхлыг нээн илрүүлж хөгжүүлэх, хүүхдийн эрх ашгийг хамгаалахад эцэг, эх, асран хамгаалагчтай хамтран ажиллах, тэдэнд мэргэжлийн зөвлөгөө өгөх, туслалцаа үзүүлэх;

•    Хүүхдийн эрүүл мэнд, бие бялдрын хөгжлийн асуудлаар цэцэрлэгийн эмч болон эцэг, эх, асран хамгаалагчид шаардлагатай мэдээлэл өгөх;

Эцэг, эх, асран хамгаалагчаас шалтгаалан багш илүү цагаар ажилласан тохиолдолд эцэг, эх, асран хамгаалагчаас төлбөр авч болдог. Энэ асуудлыг цэцэрлэгийн зөвлөлийн шийдвэр, эцэг, эх, асран хамгаалагчтай хичээлийн жилийн эхэнд байгуулсан гэрээний дагуу зохицуулдаг.


Туслах багшийн эрх, үүрэг

•    Хүүхэд бүрийг асран халамжлах, эрүүл мэнд, ариун цэврийн зөв дадал, хэвшилтэй болоход туслах

•    Хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдээ асрах хөгжүүлэхэд нь  туслалцаа үзүүлэх

Эцэг, эх, асран хамгаалагчийн эрх, үүрэг

•    хүүхдэдээ тохирох цэцэрлэгийн хэв шинж, үйлчилгээний хэлбэрийг  сонгох;

•    цэцэрлэгийн сургалтын орчин, хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдал, сургалтын чанартай холбогдсон санал хүсэлт, гомдол гаргах;

•    хүүхдийнхээ эрүүл мэнд, өсөлт хөгжил, боловсролын асуудлаар мэдээлэл, зөвлөгөө, туслалцаа авах;

•    сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээ, багшийн үйл ажиллагаатай холбогдох асуудлаар хяналт тавьж, санал гаргах ;

•    хүүхдийг сургах үйл ажиллагаатай холбогдуулан өөрөөс гаргасан зардал, хандивын зарцуулалт, ашиглалтын талаар мэдээлэл авах, хяналт тавих;

•    цэцэрлэгийг хөгжүүлэх үзэл баримтлал, хөтөлбөр, дүрэм, журам  боловсруулах, үйл ажиллагааны чиглэлийг боловсруулах, шийдвэр гаргахад оролцох. 

•    сургуулийн өмнөх боловсролын сургалтад хамрагдаж байгаа хүүхдийн хичээлийн хэрэглэл, ариун цэврийн хэрэгсэлтэй холбоотой зардлыг хариуцах;

•    хүүхдийг сургуульд элсэхийн өмнөх насанд нь сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд заавал хамруулах, сургуульд бэлтгэгдсэн байдлыг хангах;

•    хүүхдээ сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамруулахын өмнө эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ, заавал хийх дархлаажуулалтад хамруулах;

•    сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хүүхдээ хамруулахтай холбогдон гарах тээврийн зардлыг хариуцах;

•    өөрийн ажил, мэргэжлийн онцлогийн дагуу цэцэрлэгийн үйл ажиллагаанд оролцож, дэмжиж туслах;

•    хүүхэд сурч хүмүүжих, хөгжих сургалтын  таатай орчин бүрдүүлэхэд туслах.

Хүүхдийг халдварт өвчтэй үед нь сургуулийн өмнөх боловсролын сургалтад хамруулж бусад хүүхдэд халдварт өвчин тараах нөхцөлийг бүрдүүлсэн эцэг, эх, асран хамгаалагчийг 40000-50000 төгрөгөөр торгох арга хэмжээ авч болдог.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2004 оны 85 дугаар тушаалаар эцэг эхчүүд хичээлийн жилийн эхэнд дараахь зүйлсийг бэлтгэж өгөх үүрэгтэй байдаг. Түүнчлэн хичээлийн жилийн эхэнд хүүхдэдээ эрүүл мэндийн холбогдох шинжилгээг хийлгэсэн байна.

Нэг хичээлийн жилд цэцэрлэгийн хүүхдийн эцэг эхээс бэлтгүүлэх сургалтын хэрэглэгдэхүүн, ариун цэврийн хэрэгслийн жагсаалт

 


 
Жагсаалт
 
Тоо хэмжээ
 
Ердийн цэцэрлэг
 
24 цагийн цэцэрлэг
 
Бага, дунд  бүлэг
 
Ахлах, бэлтгэл бүлэг
 
Бага, дунд  бүлэг
 
Ахлах, бэлтгэл бүлэг
 

Сургалтын хэрэглэгдэхүүн

1
 

Балын харандаа


 

 

 

 
2
 
Будгийн харандаа
 
1 ком

(4 өнгөтэй)

 
1 ком

(6-12 өнгөтэй)

 
1 ком

(4 өнгөтэй)

 
1 ком

(6-12 өнгөтэй)

 
3
 
Пламастер
 
1 ком
 
1 ком
 
1 ком
 
1 ком
 
4
 
Зургийн дэвтэр
 
3 ш
 
4 ш
 
4 ш
 
5 ш
 
5
 
Ватман цаас
 

 

 

 

 
6
 
Бийр (Бүдүүн, нарийн)
 

 

 

 

 
7
 
Өнгийн цаас
 
2 ком
 
3 ком
 
2ком
 
3 ком