ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ТАЙШИР СУМ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ Тайшир сумын ЗДТГазар Худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тусгасны дагуу Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх “ Жишиг гудамж бий болгож тохижуулах ” ажилд ААНэгжийг бүртгэж байна. ЗДТГазрындарга: П.Ундрах Холбогдох утас: 99041990 97041990 2019.08.26 ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА 2019.08.20 Засаг даргын Тамгын газар нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос Сумын төвийн бохирын шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл хийх ажлыг гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна. Үнийн санал ирүүлэх ажлын зураг, техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно. Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлийг 20000 /хорин мянган/ төгрөгөөр худалдаж авч болно. Үнийн саналыг 2019 оны 08 дугаар сарын 26-ны 15 цагаас өмнө ЗДТГ-ын ТГ-ын даргын өрөөнд хаягаар ирүүлнэ. Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 16 цагт нээнэ. Дотоодны давуу эрх тооцно. Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно. Засаг даргын Тамгын газар ЗДТГ-ын дарга П.Ундрах 99041990, 97041990 ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА 2019.08.19 Засаг даргын Тамгын газар нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос Хүүхдийн цэцэрлэгийн гадна талбайг тоглоомжуулахажлыг гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна. Үнийн санал ирүүлэх ажлын зураг, техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно. Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлийг 20000 /хорин мянган/ төгрөгөөр худалдаж авч болно. Үнийн саналыг 2019 оны 08 дугаар сарын 23-ны 15 цагаас өмнө ЗДТГ-ын ТГ-ын даргын өрөөнд хаягаар ирүүлнэ. Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 16 цагт нээнэ. Дотоодны давуу эрх тооцно. Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно. Засаг даргын Тамгын газар ЗДТГ-ын дарга П.Ундрах 99041990, 97041990
Сургалтын төрийн сангийн зээлд хэн хамрагдах вэ?

Оюутан залуусын хамгийн их санааг зовоодог зүйл бол сургалтын төлбөр. Бүх л оюутнууд сургалтын төрийн сангийн зээл, буцалтгүй тусламжинд хамрагдахыг хүсдэг боловч хаанаас ямар бичиг баримт бүрдүүлэхээ сайн мэддэггүй. Үүнээс болж хугацаа алдах явдал цөөнгүй гардаг. 

Тиймээс бид энэ удаа БШУЯ-ны Сургалтын төрийн сангийн дэд захирал П.Лхагвасүрэнтэй ярилцлаа. 

-Жил бүр сургалтын төрийн сангийн зээлд цөөнгүй оюутан хамрагдаж, их дээд сургуульд элсэн ордог. Ер нь жилд дунджаар хэчнээн оюутан энэ зээл тусламжид хамрагддаг вэ? 
- Манай байгууллага 1993 оноос хойш өдгөө хорь дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ хугацаанд олон мянган оюутан залуусыг сургалтын төрийн сангийн зээлд хамруулж, гадаад, дотоодод мэргэжил боловсрол эзэмшихэд нь тусалсан. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр элсэлтийн ерөнхий шалгалтад 600 ба түүнээс дээш оноо авсан, 2.8 ба түүнээс дээш голч дүнтэй оюутнуудыг зээлд хамруулсан. Тухайлбал, 2011 оны судалгаагаар 2500, өнгөрсөн онд 3500 оюутан зээлд хамрагдсан байна. 

-Энэ зээл тусламжид хамрагдах хүсэлтэй оюутан залуус олон байдаг. Сургалтын төрийн сангийн зүгээс ямар шаардлага, шалгуур тавьдаг вэ? 
-Хагас өнчин, малчин өрхийн суралцагч, амьжиргааны түвшингээс доогуур орлоготой өрх, мөн цэргийн албыг хоёроос доошгүй хугацаанд хаасан албан хаагч энэ зээлд хамрагдах боломжтой.

-Зарим оюутан ямар бичиг баримт бүрдүүлж, хаана хандахаа мэддэггүй. Үүнээс болж зээлд хамрагдаж чадахгүй, хугацаа алдах явдал байдаг. Тийм болохоор та бүрдүүлэх бичиг баримтын талаар товчхон мэдээлэл өгөхгүй юу? 
-Өргөдөл, суралцагчийн иргэний үнэмлэхний хуулбар, бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбараа авчирсан байх ёстой. Мөн Боловсролын үнэлгээний төвийн батламж, сургуульд зохих журмын дагуу элссэнийг гэрчлэх эрхийн бичиг, малчин өрх болохыг нь нотлох харьяалах сум дүүргийн засаг даргын баталгаажуулсан албан ёсны бичиг байхад болно. 

-Зээлийн эргэн төлөлтийг нь сонирхож болох уу. Ер нь зээл тусламжид хамрагдсан оюутнууд сургалтын төлбөрөө хэдийд нь төлж дуусгах вэ? 
-Хоёр талт гэрээний дагуу зохих журмаар заасан хугацаанд нь төлж барагдуулах ёстой байдаг. Их, дээд сургуулиа төгсөөд зээлээ барагдуулж дуусаагүй тохиолдолд их сургуулийн мэргэжлийн дипломыг нь олгодоггүй. Зээлийн хэмжээ нь их, дээд сургууль, коллеж зэргээс шалтгаалан өөр өөр хэмжээтэй олгогддог. Тодорхой мөнгөн дүнгийн хязгаарлалт байхгүй. 

-Буцалтгүй тусламжийг нь ямар хүнд өгдөг юм бэ? 
-Хоёр улсын Засгийн газрын хоорондын хэлэлцээрийн дагуу гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад амжиргааны тэтгэлэггүй суралцаж буй монгол улсын иргэн, бүтэн өнчин, эцэг эх нь хөгжлийн бэрхшээлтэй, мөн эцэг, эх нь хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан өрхөөс суралцаж буй бакалаврын зэргийн суралцагч хамрагдана.

-Ярилцлагынхаа төгсгөлд нэг зүйлийг сонирхож асууя. Үндэсний тэтгэлэгт хөтөлбөр хэр үр дүнтэй хэрэгжиж байна вэ? 
-2012 оны нэгдүгээр сарын 18-ны 19 дүгээр тогтоолоор үндэсний тэтгэлгийг 145 мянга гаруй оюутанд олгосон байна. Эдгээр оюутанд 99.7 тэрбум төгрөгийг олгожээ. Идэвхи санаачлагатай онц сурлагатан, 3.1 ба түүнээс дээш голч дүнтэй 21014 оюутан урамшууллын тэтгэлэг хүртсэн байна.

Мэдээ оруулсан: 2016-02-20 16:34:56